Thursday, April 29, 2010

"МОНГОЛ ТРЭЙДЭР" ТЭМЦЭЭН

“МОНГОЛ ТРЭЙДЭР” ФОРЕКСЫН АРИЛЖААНЫ ТЭМЦЭЭН

Тэмцээний зорилго:

Монголын нийт иргэдэд Форексын арилжааны боломжийг харуулах, Трэйдэрүүд хоорондоо танилцаж туршлагаа хуваалцах, Амжилттай арилжаачдыг хөхүүлэн дэмжих зорилготой. Тэмцээний гол зорилт нь оролцогчдод болон нийт иргэдэд хөрөнгө оруулалтын менежмэнтийг хэрхэн шийдвэрлэж тогтвортой ашиг хүртэх вэ? гэсэн арга аргачлалыг сургахад оршино.

Хаанас зохион байгуулж байгаа:

“FX Club”-ээс зохион байгуулж байгаа бөгөөд “FX Club” нь “И-Эф-Экс” ХХК-ны дэргэд 2008 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Одоогийн байдлаар клуб 360 гаруй гишүүнтэй. Клубын зүгээс гишүүддээ форексын зах зээлд оролцох арга, аргачлалыг зааж сургах, гишүүдийг арилжаа хийх болон туршлагаа хуваалцах орчингоор ханган ажилладаг.

Тэмцээний хугацаа:

Бүртгэл 2010 оны 4-р сарын 15-аас 4-р сарын 30 хүртэл явагдаж тэмцээн 2010 оны 5-р сарын 03-аас 2010 оны 12-р сарын 03 хүртэл явагдана.

Арилжааг дамжуулах брокер

“Oanda” /www.oanda.com/

Тэмцээний дүрэм

1. Оролцогч нэг удаагийн арилжаанд өөрийн хөрөнгө оруулалтын 1-ээс ихгүй хувийг ашиглана.

2. Оролцогч нэг удаад дээд тал нь 4 арилжаа хийнэ. /нийт дансны 4 хувь буюу түүнээс бага хэмжээгээр/

3. Оролцогчийн арилжаанд оролцох хугацаа, стратеги чөлөөтэй. /богино, дунд, урт/

4. Хамгийн түрүүнд 20’000 болгосон оролцогчийг шууд ялагчаар тодруулж тэмцээний аваргийн төлөөх өрсөлдөөнийг дуусгах ба номинациудын төлөөх өрсөлдөөн үргэлжилнэ.

5. Оролцогч сар бүрийн 14, 28-ны өдрийн 18 цагаас өмнө өөрийн дансны хуулгийг зохион байгуулагчид илгээнэ. Илгээсэн дансны хуулгийг шүүгчид хянаж үзээд дүрмийн дагуу арилжаа хийгдээгүй тохиолдолд тэмцээнээс хасна. /илгээгээгүй тохиолдолд тэмцээнээс хасагдсанд тооцно./

6. Оролцогч өмнө явуулсан дансны хуулгын балансын хувийг дараагийн хагас сард баримталж арилжаанд оролцоно. Өөрөөр хэлбэл арилжааний хэмжээг хагас сар бүрт нэмнэ гэсэн үг. Балансыг нэмэгдсэнийг сар бүрийн 14-ний 18 цагаас өмнө зохион байгуулагчдад дансны хуулгын хамт и-мэйлээр явуулж мэдэгдэнэ.

7. Тэмцээн 4 номинацаар ялагч тодруулах бөгөөд үүнд:

1) Хамгийн түрүүнд дансны үлдэгдэлээ 20’000 болгосон оролцогч

2) Нэг удаагийн арилжаагаар хамгийн олон Пипийн ашиг авсан оролцогч

3) Хамгийн олон арилжааг дарааллан ашигтай хаасан оролцогч

4) 3 сарын турш дарааллан өсөлтийн хамгийн өндөр хувийг эзэмшсэн оролцогч

Шагналын сан

Дүрмийн 7-1 –ийн болзол хангасан оролцогч - 5000$

Дүрмийн 7-2,3,4 –ийн болзол хангасан оролцогч тус бүр – 1000$ шагналт тус тус авна.

Тэмцээнд амжилттай оролцсон оролцогчид Монголын нэр хүнд бүхий банк, санхүүгийн байгууллагуудын диллерийн багт багтан ажиллах боломжтой.

Мөн тэмцээнд оролцог бүр "Magicnet" компанийн интернэт үйлчилгээг 2010 он дуустал 50 хувийн хямдралтай үнээр авах боломжтой.

Тэмцээний бүртгэл

Тэмцээний нэгдсэн бүртгэл 4-р сарын 15-ны өдрөөс “FX Club”-н байранд эхлэх бөгөөд 4-р сарын 28-ны 18 цаг хүртэл явагдана. Тэмцээнд Монгол Улсын иргэн хэн боловч оролцох бүрэн эрхтэй бөгөөд бүртгүүлэхдээ:

· Иргэний үнэмлэх

· Нэг хувь цээж зураг

· Бүртгэлийн хураамж 100ам.долларын хамт ирнэ

Жич: 4-р сарын 27-ны өдөр тэмцээний техникийн зөвлөгөөн болох бөгөөд энэхүү зөвлөгөөний үеэр

· Шүүгчдийн багийг бүрдүүлэх

· Оролцогчдын мандатыг олгох

· Тэмцээний үеийн сургалтуудын хувиарыг танилцуулах

Шүүгчдийн багт 5 гишүүн байх бөгөөд “FX Club” зохион байгуулагчдаас-3, Гишүүдээс-2 гишүүн тус тус байна.

Тэмцээнд оролцсоноор танд:

* Өөрийгөө нээх боломж
* Арилжаа хийдэг олон найз нөхөдтэй болох боломж
* Сургалтуудад үнэ төлбөргүй хамрагдах боломж
* Цаашид өөрийн хөрөнгө оруулалтыг зөв зохистой хийх чадварыг эзэмших боломж
* Дэлхийн санхүүгийн зах зээл, эдийн засгийн мэдлэгээ асар хурдацтайгаар хөгжүүлэх боломж
* МӨН 5000 ДОЛЛАРЫН ЭЗЭН БОЛЖ САНХҮҮГИЙН ЗАХ ЗЭЭЛД ОРОЛЦОХ ГАРААГАА НЭЭХ БОЛОМЖ! зэрэг маш олон боломжууд нээлттэй болж байна!



ТА БҮХНИЙГ АРИЛЖААНЫ ӨНДӨР АМЖИЛТ ГАРГАХЫГ ХҮСЭН ЕРӨӨЕ!
Мэдээллийн эх сурвалж: http://fxmn.biz/

No comments:

Post a Comment