Monday, April 26, 2010

АМАЙ аялалынхаа 69 дахь улсын нийслэл рүү


4 гаруй жилийн өмнө Дэлхийг тойрох аялалаа эхлүүлсэн АМАЙ өдгөө 69 дахь улсын нийслэл Бээжинг Шанхай хот руу өнөөдөр зорилоо. Тэрээр 4 сарын 30 нд Өвөр монголын өөртөө засах орны Хөх хотод, 5 сарын 4 Замын - Үүд боомтонд бууж замын унаанд дайгдан Улаанбаатарт 5 сарын 8 нд Сүхбаатарын талбайд ирэх юм байна.
Энэ их удаан аялалын дараа түүнийг нэр төртэй угтаж авч залуус хөгшид гэлтгүй бүгд төв талбай дээрээ цуглацгаая. Энэ олимпоос алтан медаль авахаас илүү үйл явдал шүү.

Шанхай хотод 9 сард Монголын соёлын өдөр болох юм байна. Үүнтэй холбогдуулан
Амай маань Шанхай хотыг үзэж аялалцгаах хүсэлтэй залуусыг зохион байгуулж явах юм. Энэ багт багтах боломж танд байгаа. Замын унааны зардал нэг талдаа ойролцоогоор 100.000 төг байх юм. Очоод байрлах ажлыг Шанхайн оюутны холбоо шийднэ гэсэн. Мэдээж халаасны мөнгөө байх шаардлагатай. 7 хоног зугаатай, газар үзэж, найз нөхдийн хүрээг бүрдүүлэхийг хүсвэл энэ багт нэгдээрэй.

Миний хувьд Амай ахтайгаа цуг явна хамгийн их олзуурхаж байгаа. Та түүнийг аялын тэмдэглэлийг уншихыг хүсвэл энд дарж орнуу.

Одооноос мөнгөө цааш нь хийгээрэй.

No comments:

Post a Comment