Wednesday, February 23, 2011

"Facebook"-ийн Монгол инженер Н.Мэргэн: Би "Facebook"-ийн хамгаалалт аюулгүйн хэлтэст ажилладаг


Египетийн "Фараон"-ыг түлхэн унагасан үйл явдал саяхан боллоо. Дэлхий нийтийг донсолгосон энэхүү үймээний эх үндэс нь нөлөө бүхий технологийн компани болох "Facebook"-ээс гэсэн нь түүнээс ч илүү шуугиан дэгдээсэн. Ерөнхийлөгчөө унагаах төлөвлөгөөг Египетүүд "Facebook"-ээр дамжуулан боловсруулсан.
"Facebook"-ийн дуулиантай зэрэгцэн энэ нэр хүндтэй компанид нэгэн Монгол залуу инженерээр ажилладаг талаар сураг сонстож, удтал эрж хайсны эцэст уулзах боломж тохиолоо. Түүнийг Начингийн Мэргэн гэдэг. Өдгөө 22 настай. "Шинэ Монгол" бүрэн дунд сургууль, АНУ-ын Массачусэттсийн Технологийн институтыг төгссөн. Сурагч ахуйдаа Улсын мэдээлэл зүйн олимпиадаас хүрэл, Улсын программчлалын олимпиадаас мөнгөн медаль хүртэж үе тэнгийнхэн дундаа цахиур хагалж явжээ. Үүгээр зогсохгүй оюутан байхдаа Японы нэр хүндтэй компани "Secom ISL", мөн "Microsoft"-ийн Хятад улс дахь салбарын "Microsoft Research Asia"-д дадлага хийсэн нь түүнийг ажлын дөртэй болгожээ.

Одоо тэрбээр 500 сая хэрэглэгчтэй, дэлхийн томоохон технологийн компани болох "Facebook"-д программ хангамжийн инженерээр ажиллаж байна.

-Эцэг, эхийнхээ талаар манай уншигчдад танилцуулахгүй юу. Мэдээллийн технологийг эзэмшихэд эцэг, эхийн чинь нөлөө байсан байх?
-Аав, ээж маань Улаанбаатар хотын уугуул. Аав Москва хотод цахилгааны инженер мэргэжил эзэмшин, Монголд физикийн хүрээлэнд олон жил ажилласан. Харин сүүлийн арваад жилд Гадаадын хөрөнгө оруулалтын агентлагт ажилласан одоогоор энэ байгууллагад хэлтсийн дарга хийдэг. Ээж Биологийн хүрээлэнд лабораторийн эрхлэгч хийдэг, генетикийн ухааны доктор хүн. Нэг ахтай. Ах маань Токиогийн их сургуулийг эдийн засагч мэргэжлээр төгссөн, одоогоор Японд ажиллаж, амьдардаг.

Ээж, аав маань надтай зэрэгцэж суугаад хичээл заагаагүй л дээ. Харин миний хүсэл сонирхлыг бүрэн дэмждэг байсан. Багаас маань математикийн сонгонд явуулдаг байсан. Ахлах ангид ороод мэдээлэл зүйн хичээлд сонирхолтой болж, бие дааж судалдаг болсон. Ээж, аав хоёр маань мэдлэг, боловсролыг эрхэмлэдэг, миний хамгийн хайртай, хүндэлж явдаг хүмүүс минь.

-Хятад, Японы томоохон компаниудад дадлага хийх завшаан тохиожээ. Эндээс их зүйлийг сурч, мэдсэн нь гарцаагүй?
-Тэгэлгүй яах вэ. Наад зах нь багаараа ажиллах чадварт суралцсан. Оюутнуудад ажил дээр гарахад ямар байдаг талаархи ойлголт бага. Хүмүүстэй хэрхэн харилцах, удирдлагадаа тайлангаа зөв гаргаж дүгнүүлэх гэх мэт олон зүйлийг сурсан нь миний цаашдын ажилд чухал нөлөө үзүүлсэн гэж боддог.

-Америкийн нэр хүндтэй технологийн сургуулийг төгсчээ. Энэ сургуульд элсэхэд амаргүй байв уу?
-Би багаасаа "Хобби" сургуульд англи хэл үзэж байсан учраас англи хэлний мэдлэг маань сайн байсан л даа. Харин ахлах ангид орох жилдээ "Шинэ Монгол" ахлах сургуульд орж байгалийн ухааны хичээл болох физик, математикт ихээхэн анхаарч, сонгон суралцдаг байлаа. Ер нь "Шинэ Монгол" сургууль байгаль шинжлэлийн хичээлийг заахдаа сайн. Түрүүн хэлсэнчилэн мэдээлэл зүйн хичээлд сонирхолтой болж эхэлсэн. Миний мэдээлэл зүйн боловсролд хамгийн үнэтэй хувь нэмэр оруулсан хүн бол Ц.Дүүрэнбаяр багш. Багш маань 24-хөн насандаа хорвоогийн мөнх бусыг үзсэн ч, хийж бүтээсэн зүйл ихтэй, олонд танигдсан, хүндтэй буянтай хүн байсан.

"Шинэ Монгол" сургуулийг төгсөгчид Японд очиж суралцдагийг хүмүүс мэднэ. Харин би компьютерийн ухааны чиглэлээр Америкт очиж суралцана гэсэн зорилготой байсан. Миний хэлний болон байгалийн ухааны хичээлийн мэдлэг сургуульд ороход ихээхэн тус болсон. Америкийн арав гаруй сургуульд өргөдөл гаргаснаас гуравт нь орох болзлыг хангасан. Түүний дунд Массачусэттсийн Технологийн Институт байсан. Ингэж миний мөрөөдөл биелсэн юм. Польш улсад 2005 онд зохиосон Олон улсын мэдээлэл зүйн олимпиадад Монгол Улсаа төлөөлөн амжилттай оролцсоныг маань гол шалгуур болгож сонгосон юм билээ. Энэ дашрамд багш нартаа их баярлаж, бахархаж явдаг шүү гэдгээ хэлмээр байна. Би их сургуулиа компьютерийн шинжлэх ухаан, болон математикийн давхар мэргэжлээр бакалаврын зэрэгтэй төгссөн.

-Их сургуулиа төгсөөд олон байгууллагад өргөдөл бөглөсөн байх. "Facebook"-тэй хэрхэн холбогдсон бэ?
-Технологийн болон санхүүгийн томоохон компаниудад өргөдөл бөглөсөн. Тэр компаниуд дундаас миний хамгийн их сонирхсон нь "Facebook". "Facebook" хүнийг ажилд авахдаа мэргэжлийн шалгалтуудыг түлхүү авдаг. Инженерүүдээс бүрдсэн шалгалтын баг 30 минутад код бичүүлээд, үлдсэн 30 минутад төрөл бүрийн сэдвээр сонирхсон зүйлээ асуудаг. Үүний дараа компанидаа урьж авчраад 3-4 хүнтэй ярилцлагад оруулдаг. Өмнө нь дадлага хийж байсан компаниудаас тодорхойлолт авсан. "Facebook" бол хурдтай компани. Энгийн шийдлийг хурдан гаргах чадварыг гол болгодог.

-Өөртөө итгэлтэй л байсан байх. Гэхдээ суралцах зүйл хэр их байсан бэ?
-Мэдээж, мэдэхгүй зүйл их боловч манай хамт олон бие биедээ их тусалдаг. Эхний сар хагасын хугацаанд сургалтад суудаг. Энэ үеэр мэргэжлийн хичээлүүд орж, жижиг хэмжээний даалгавар гүйцэтгэн компанийн бүхий л үйл ажиллагаатай танилцдаг. Хувь хүнд том хөрөнгө оруулалт шүү дээ. Яагаад "Facebook"-ийг илүү сонирхож байсан бэ гэхээр нэг инженерт оногдох хариуцлага маш өндөр байсан. Жишээ нь “Google” 6000 орчим инженертэй, харин "Facebook" 600 орчим инженертэй. Инженерийн тоо нь арав дахин бага. Тиймээс инженер бүрт хариуцлага, үүрэг даалгавар их байдаг. Бас "Facebook" залуу компани. Сурах зүйл их байна. Энэ нь надад их таалагдсан.

Би "Facebook"-ийн хамгаалалт, аюулгүйн хэлтэст ажилладаг. "Facebook" одоогоор бүх нийтийн анхаарлын төвд байна шүү дээ. Хакерууд их халдана. Болох болохгүй мэдээлэл, сурталчилгаа, вирус цацна. Үүнийг цаг тухайд нь устгаж байдаг. Тэр бүрийг нэг бүрчлэн устгахгүй л дээ. Компьютерийн хиймэл оюун ухааныг ашиглаж, тэр асуудлыг цогцоор нь шийдвэрлэх шийдэл гаргадаг.

-Ажлын байр, хамт олны чинь талаар уншигчид сонирхож байгаа байх?
-Ажлын нөхцөл мэдээж маш сайн. Бид нэг том танхимд бүгдээрээ суудаг. Хэнд ч тусгай өрөө гэж байхгүй. Хэлтсийн дарга нарт давуу нөхцөл гэж байхгүй. Манай Ерөнхий захирал Марк Цукерберг ч бидэнтэй хамт суудаг. Энгийн хувцасладаг. Би гэхэд ажил дээрээ хэзээ ч костюм өмсч байгаагүй. Бас манайд хүнд суртлын олон дамжлага гэж байдаггүй. Гурван ажилтан хамт сууж байгаад шийдвэр гаргалаа гэхэд миний бичсэн кодыг нөгөө хоёр маань хянаад шууд ашиглаж эхэлдэг. Хэлтсийн дарга заавал хянах албагүй.

-Монголд "Facebook"-ийн хэдэн хэрэглэгч байдаг вэ? Ихэвчлэн ямар зорилгоор ашигладаг юм бол?
-Яг тодорхой хэдэн хэрэглэгчтэйг би мэдэхгүй, хоёрдугаарт байгууллагын нууц л даа. Миний ажигласнаар монголчууд ихэнхдээ өөрийн зураг, мэдээллээ оруулж, тоглоом тоглож байна. Ер нь "Facebook"-д цаашид хийж бүтээх ажил их байгаа. Хийх ёстой ажлынхаа нэг хувийг л гүйцэтгэлээ гэж үздэг. "Facebook"-ээс өмнө олон нийтийн сүлжээ гэж байсан ч тэдгээрээс илүү хувь хүний байдлыг сайтар тусгаж өгсөн нь амжилтынх нь үндэс гэж үздэг.

-"Facebook"-ийг ашиглаж буй залуус хэрхэн зорилгодоо хүрч болох вэ. Маркетингийн боломжуудын талаархи бодлоо хуваалцаач?
-"Facebook"-ээр дамжуулж манай компаниуд зөвхөн монгол хэрэглэгчдэд зориулсан зар сурталчилгаа цацаж эхэлж байгаа нь сайшаалтай. Чиний дуртай зүйлд таны найз дуртай байх магадлалтай. Эсрэгээрээ найзын чинь дуртай зүйл чамд нөлөөлөх боломж их байдаг. Найзын чинь дуртай бүтээгдэхүүн чамд ч таалагдах нь их байдаг юм байна л даа. Иймээс хаана хамаагүй газар сурталчилж байснаас дуртай хүмүүсийнх нь хуудасны дэргэд тухайн бүтээгдэхүүний сурталчилгаа тавьсан нь илүү амжилт олох жишээтэй. "Facebook" үүгээрээ бусад сайтаас ялгаатай.

Хамтлагаар жишээ авъя л даа. Хамтлаг өөрийн гэсэн хуудас нээгээд өөрсдийнхөө тухай мэдээлэл, клипүүдээ оруулснаар шүтэн бишрэгчийнхээ тоог нэмэх боломжтой. Үүгээр дамжуулж тоглолтын тасалбараа борлуулж болно. "Facebook"-ээр мэдээлэл маш хурдан тархдаг болсон.

-"Facebook"-ийг үндэслэгч, тэргүүн Марк Цукербергийг өнгөрсөн жилийн оны шилдэг хүнээр "Тайм" сэтгүүл онцолсон. Гэсэн ч таны хэлснээр захирал чинь их энгийн хүн бололтой?
-Залуу хүн болоод ч тэр үү их энгийн. Ажил дээр бие хамгаалагч дагуулж явдаггүй. Бидэнтэй хамт хоолонд ордог. Энэ байдал нь хүмүүст их таалагддаг юм билээ. Баасан гариг бүр бүх ажилчныхаа өмнө гарч зогсоод сонирхсон асуултад нь илэн далангүй хариулдаг нь таалагддаг. Ажилд орсны дараа би түүнтэй нэг удаа уулзаж байсан. Өөрийгөө танилцуулж, ажилд орсон сэтгэгдлээ илэрхийлсэн. Дараа нь баасан гаригийн хурлын үеэр нэг удаа би түүнд асуулт тавьж байсан. Өнгөрсөн долоо хоногт нь "Майкрософт"-ийг үндэслэгч Билл Гейтс ирж яриа хийсэн юм л даа. Тэр үйл явдлын талаар асуулт тавьж байлаа.

-Ажилдаа баримталдаг зарчим чинь юу вэ?
-Хамгийн гол нь ногдсон. ажлаа сайн хийх ёстой. Ер нь хүн юу хийснээрээ өөрийгөө үнэлүүлнэ шүү дээ. Ямар ч ажлыг хүнд гэж боддоггүй. Монгол хүний оюуны чадавхи, нийтэч, тусархаг, орчин нөхцөлтэйгөө зохицох чадварыг хамт олондоо харуулах юмсан гэж хичээдэг. Эх түүхийнхээ талаар найз нөхдөдөө ярьж өгөх дуртай.

-Монголд "Facebook"-тэй төстэй шинэ сайт гаргавал амжилт олох боломж бий юу?
-Монгол хүний онцлогт тохирсон, эдийн засагт нь зохицсон байвал амжилт олно. Яг ямар загвартай байхыг одоо хэлж мэдэхгүй байна.

-Залуу хүнийхээ хувьд Монгол Улс яавал хөгжинө гэж боддог вэ?
-Манай улс руу гадаадаас валют урсан орж байна, бид хөгжиж байна гэж ярьдаг. Үнэндээ өөрсдөө нэг ч бүтээгдэхүүн хийж зардаггүй, газрын баялгаа ухаж валют олж байна шүү дээ. Энэ бол хөгжил биш. Бүтээгдэхүүн хийж эхэлвэл хөгжинө. Монгол Улс бүгээгч орон болоосой гэж хүсдэг. Сайн бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн тулд сайн боловсон хүчин хэрэгтэй. Тиймээс эхний ээлжинд боловсролдоо ихээхэн анхаарах хэрэгтэй. Тэр дундаа байгаль шинжлэл, математикийн боловсрол маш чухал.

-Ярилцсанд баярлалаа.

Ж.Жаргал

Мэдээллийн эх сурвалж

Tuesday, January 4, 2011

FAVICON - Г ӨӨРИЙН БЛОГТОО НЭМЭХ

Таны блогын аddress-ын урд гарч байгаа тэр жижиг логоог Favicon гэх бөгөөд ихэвчлэн .ico өргөтгөлтэй файл байдаг заавал .ico болгох боложгүй бол .png байсан ч болно. Та өөрийн сонгсон зурагаа нет-д байрлуулж өгөх хэрэгтэй жишээн www.iconj.com ч юм уу! за үүний дараагаар блоггердоо нэвтрээд dashboard -> layout -> Edit html гэж ороод
Үүний дараа доорх кодыг хайж олно.


Олсон кодныхоо доор хэсгийг хуулж тавиад л улаан болгосон ur-ийг өөрийнхөө зургын url аар сольж тавиарай.

Friday, May 7, 2010

"МОГУЛ" МОНГОЛ БРЭНД


Өчигдөр дэлхийд өрсөлдөх үндэсний брэнд Могул компьютерийн нээлтийн үйл ажиллагаа Өргөө кино театрт ёслол төгөлдөр болж өнгөрлөө.

“М-Си-Эс Электроникс” компани нь 2008 онд импортын бүтээгдэхүүнийг бүрэн орлох үндэсний брэнд компьютерийг дэлхийн стандартын дагуу Монголдоо үйлдвэрлэх зорилгоор “Могул” компьютерийн үйлдвэрийг байгуулсныг уншигч та бүхэн мэдэх билээ. Тус компанийн чадварлаг инженер, техникийн ажилчдын хоёр жилийн нөр их хөдөлмөр, туршилт судалгаа, шинжилгээний үр дүнд “Могул” компьютер үйлдвэрлэгдэн гарч, өнөөдрөөс эхлэн ийнхүү албан ёсоор худалдаалагдаж эхэлж байна. Тус компани нь 2000 онд Venus, Apollo, 2004 онд Athena компьютерийг өөрсдийн инженерүүдийн гараар угсран зах зээлд гаргаж байсан арвин туршлагатай компани юм.

Энэхүү нээлтийн үйл ажиллагаанд тус компанийн амжилтын түнш болсон харилцагчид, түншүүд нь болон төр засаг, урлаг соёлын алдартнууд оролцлоо. Олон улсын стандартын дагуу Монголд үйлдвэрлэгдэж буй Могул брэндийн анхны компьютерийг Улсын Их Хурлын гишүүн Ч.Сайханбилэг, М-Си-Эс Группийн дэд ерөнхийлөгч Л.Энх-Амгалан, МШХХТГазрыын дэд дарга А.Мөнхбат, Интел корпорацийн Бизнес хөгжлийн газрын захирал Субидо Карло болон М-Си-Эс Электроникс компанийн гүйцэтгэх захирал Н.Баттулга нар хамтран асаав.

Интел корпорацийн төлөөлөгч ноён захирал Субидо Карло “Анх 2008 онд М-Си-Эс Электроникс компани манайд ‘Монголд компьютерийн үйлдвэр барих’ төслөө танилцуулсан. Компьютерийн тоног төхөөрөмж үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлэгч Интел корпорацийн хувьд Монголын мэдээллийн технологийн хөгжилд шууд түлхэц үзүүлэх энэхүү дэвшилтэт санаачлагыг анхнаас нь дэмжин ажилласан” хэмээн нээлтийн үеэр цохон дурьдлаа.

Мэдээллийн технологийн чиглэлээр салбартаа 14 жил амжилттай ажилласан М-Си-Эс Электроникс компани өөрийн арвин их туршлага, чадварлаг Монгол инженерүүдийнхээ тусламжтайгаар Монголд анх удаа компьютер үйлдвэрлэж, Могул нэртэйгээр худалдаанд ийнхүү гаргаж байна.

‘Могул’ гэдэг нь XVI-XVII зууны үе дэх Монголын эзэнт гүрний нэр бөгөөд Англи хэлнээ бизнесийн магнатуудын ерөнхий нэршил юм. Монгол улс нэгэн цагт дэлхийн талыг эзэлж байсны адилаар 21-р зуунд Монголчууд бид оюун ухаанаараа дэлхийг байлдан дагуулахыг бэлэгшээн ийнхүү Монголд үйлдвэрлэгдэж буй анхны брэнд компьютерт Могул хэмээх үндэсний нэрийг оноож өгчээ.

М-Си-Эс Электоникс компанийн хамт олон Монголчуудынхаа бүхий л онцлог, хэрэгцээ шаардлагад бүрэн нийцсэн Могул компьютерийг үйлдвэрлэн гаргахаар зорьж ажилласны үр дүнд Могул компьютер нь өөр өөрийн онцлог загварын шийдэл, нэмэлт боломжуудаар дүүрэн Nationmate, Workmate, Homemate, Mediamate, болон Extreme гэсэн 5 загварын ширээний компьютер болон 2 төрлийн зөөврийн компьтерийг зах зээлд гаргаад байна.

Загвар тус бүр өөрийн онцлог шинж чанар, давуу талуудтай бүтээгджээ. Жишээ нь Mogul Homemate нь өрхийн хэрэгчдэд зориулагдсан бөгөөд тус загварын шийдэл нь айлын тавилгатай гайхалтай зохицох, хэмжээний хувьд жижигхэн, зай бага эзэлдэг байхаар дизайны хувьд шийдэгдсэн байсан. Харин Mediamate болон Extreme загварууд нь график дизайнер, тоглоомчид гээд жинхэнэ компьютерийн фанатуудад зориулагдсан бөгөөд дизайны шийдэл нь уралдааны машинаас санаа аван бүтээж, агаарын солилцоог төгс шийдвэрлэсэн, хэрэглэгч хүссэн үзүүлэлтээрээ компьютераа өргөтгөдөг гайхалтай бүтээл болсон байна.

Дээр нь Могул компьютер Монгол хэрэглэгчдэд зориулан үйлдвэрлэгдэж байгаагийнхаа хувьд компьютер хэрэглэх гарын авлага, видео хичээлүүдийг монгол хэл дээр, цаашлаад компьютерийн гар нь крил үсэгтэй, ус нэвтэрдэггүй, бүх төрлийн санах ойн карт уншдаг, тв үзэж, фм сонсох боломжтой зэрэг олон нэмэлт боломжуудыг давхар оруулсан байна. Дээр нь Могул компьютерийн хэрэглэгчдэд компьютераа бүрэн ажиллагааг нь баталгаажуулж Майкрософт корпорацийн албан ёсны лицензтэй ‘Windows 7’ үйлдлийн систем, дэлхийн шилдэг вирусын эсрэг програм болох үйлдлийн системийг хамгийн бага ачаалладаг ESET NOD32-ийг суулгаж өгсөн байна.

М-Си-Эс Электроникс компани нь Могул компьютертаа компьютерийн эд анги үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлэгч компаниудын хамгийн найдвартай, дээд зэргийн чанартай эд ангиудыг ашиглаж байгаа бөгөөд эдгээр эд ангиудыг өөрийн бүрэн автоматжуулсан компьютерийн үйлдвэрт олон улсын стандартын дагуу 5 шат дамжлагаар хоорондын нийцэл, ажиллагааг лабораторийн хяналт дор туршин, тестлэж, эцсийн шатанд компьютерийг 100 хувь хүчин чадлаараа найдвартай, тасралтгүй ажиллагааг ханган ажиллаж байхаар үйлдвэрлэн гаргадаг байна. Энэ ч утгаараа Могул компьютер нь дэлхийд алдартай Дэлл, Эйсэр зэрэг брэнд компьютеруудтай чанар чансаагаар шууд өрсөлдөх бүтээгдэхүүн болж чаджээ.
Нээлтийн ажиллагаанаас хийсэн фото сурвалжлагыг эрхэм уншигч та бүхэнд толилуулж байна.

Мэдээлллийн эх сурвалж: http://sonin.mn/2010/05/06/74970/

Thursday, April 29, 2010

"МОНГОЛ ТРЭЙДЭР" ТЭМЦЭЭН

“МОНГОЛ ТРЭЙДЭР” ФОРЕКСЫН АРИЛЖААНЫ ТЭМЦЭЭН

Тэмцээний зорилго:

Монголын нийт иргэдэд Форексын арилжааны боломжийг харуулах, Трэйдэрүүд хоорондоо танилцаж туршлагаа хуваалцах, Амжилттай арилжаачдыг хөхүүлэн дэмжих зорилготой. Тэмцээний гол зорилт нь оролцогчдод болон нийт иргэдэд хөрөнгө оруулалтын менежмэнтийг хэрхэн шийдвэрлэж тогтвортой ашиг хүртэх вэ? гэсэн арга аргачлалыг сургахад оршино.

Хаанас зохион байгуулж байгаа:

“FX Club”-ээс зохион байгуулж байгаа бөгөөд “FX Club” нь “И-Эф-Экс” ХХК-ны дэргэд 2008 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Одоогийн байдлаар клуб 360 гаруй гишүүнтэй. Клубын зүгээс гишүүддээ форексын зах зээлд оролцох арга, аргачлалыг зааж сургах, гишүүдийг арилжаа хийх болон туршлагаа хуваалцах орчингоор ханган ажилладаг.

Тэмцээний хугацаа:

Бүртгэл 2010 оны 4-р сарын 15-аас 4-р сарын 30 хүртэл явагдаж тэмцээн 2010 оны 5-р сарын 03-аас 2010 оны 12-р сарын 03 хүртэл явагдана.

Арилжааг дамжуулах брокер

“Oanda” /www.oanda.com/

Тэмцээний дүрэм

1. Оролцогч нэг удаагийн арилжаанд өөрийн хөрөнгө оруулалтын 1-ээс ихгүй хувийг ашиглана.

2. Оролцогч нэг удаад дээд тал нь 4 арилжаа хийнэ. /нийт дансны 4 хувь буюу түүнээс бага хэмжээгээр/

3. Оролцогчийн арилжаанд оролцох хугацаа, стратеги чөлөөтэй. /богино, дунд, урт/

4. Хамгийн түрүүнд 20’000 болгосон оролцогчийг шууд ялагчаар тодруулж тэмцээний аваргийн төлөөх өрсөлдөөнийг дуусгах ба номинациудын төлөөх өрсөлдөөн үргэлжилнэ.

5. Оролцогч сар бүрийн 14, 28-ны өдрийн 18 цагаас өмнө өөрийн дансны хуулгийг зохион байгуулагчид илгээнэ. Илгээсэн дансны хуулгийг шүүгчид хянаж үзээд дүрмийн дагуу арилжаа хийгдээгүй тохиолдолд тэмцээнээс хасна. /илгээгээгүй тохиолдолд тэмцээнээс хасагдсанд тооцно./

6. Оролцогч өмнө явуулсан дансны хуулгын балансын хувийг дараагийн хагас сард баримталж арилжаанд оролцоно. Өөрөөр хэлбэл арилжааний хэмжээг хагас сар бүрт нэмнэ гэсэн үг. Балансыг нэмэгдсэнийг сар бүрийн 14-ний 18 цагаас өмнө зохион байгуулагчдад дансны хуулгын хамт и-мэйлээр явуулж мэдэгдэнэ.

7. Тэмцээн 4 номинацаар ялагч тодруулах бөгөөд үүнд:

1) Хамгийн түрүүнд дансны үлдэгдэлээ 20’000 болгосон оролцогч

2) Нэг удаагийн арилжаагаар хамгийн олон Пипийн ашиг авсан оролцогч

3) Хамгийн олон арилжааг дарааллан ашигтай хаасан оролцогч

4) 3 сарын турш дарааллан өсөлтийн хамгийн өндөр хувийг эзэмшсэн оролцогч

Шагналын сан

Дүрмийн 7-1 –ийн болзол хангасан оролцогч - 5000$

Дүрмийн 7-2,3,4 –ийн болзол хангасан оролцогч тус бүр – 1000$ шагналт тус тус авна.

Тэмцээнд амжилттай оролцсон оролцогчид Монголын нэр хүнд бүхий банк, санхүүгийн байгууллагуудын диллерийн багт багтан ажиллах боломжтой.

Мөн тэмцээнд оролцог бүр "Magicnet" компанийн интернэт үйлчилгээг 2010 он дуустал 50 хувийн хямдралтай үнээр авах боломжтой.

Тэмцээний бүртгэл

Тэмцээний нэгдсэн бүртгэл 4-р сарын 15-ны өдрөөс “FX Club”-н байранд эхлэх бөгөөд 4-р сарын 28-ны 18 цаг хүртэл явагдана. Тэмцээнд Монгол Улсын иргэн хэн боловч оролцох бүрэн эрхтэй бөгөөд бүртгүүлэхдээ:

· Иргэний үнэмлэх

· Нэг хувь цээж зураг

· Бүртгэлийн хураамж 100ам.долларын хамт ирнэ

Жич: 4-р сарын 27-ны өдөр тэмцээний техникийн зөвлөгөөн болох бөгөөд энэхүү зөвлөгөөний үеэр

· Шүүгчдийн багийг бүрдүүлэх

· Оролцогчдын мандатыг олгох

· Тэмцээний үеийн сургалтуудын хувиарыг танилцуулах

Шүүгчдийн багт 5 гишүүн байх бөгөөд “FX Club” зохион байгуулагчдаас-3, Гишүүдээс-2 гишүүн тус тус байна.

Тэмцээнд оролцсоноор танд:

* Өөрийгөө нээх боломж
* Арилжаа хийдэг олон найз нөхөдтэй болох боломж
* Сургалтуудад үнэ төлбөргүй хамрагдах боломж
* Цаашид өөрийн хөрөнгө оруулалтыг зөв зохистой хийх чадварыг эзэмших боломж
* Дэлхийн санхүүгийн зах зээл, эдийн засгийн мэдлэгээ асар хурдацтайгаар хөгжүүлэх боломж
* МӨН 5000 ДОЛЛАРЫН ЭЗЭН БОЛЖ САНХҮҮГИЙН ЗАХ ЗЭЭЛД ОРОЛЦОХ ГАРААГАА НЭЭХ БОЛОМЖ! зэрэг маш олон боломжууд нээлттэй болж байна!



ТА БҮХНИЙГ АРИЛЖААНЫ ӨНДӨР АМЖИЛТ ГАРГАХЫГ ХҮСЭН ЕРӨӨЕ!
Мэдээллийн эх сурвалж: http://fxmn.biz/

Monday, April 26, 2010

Компьютераа форматлаж сур

Бид компьютер буюу цахим тоолуурыг ашигладаг хэрэглэгч билээ. Гадны нөлөөлөл (вирус, буруу ашиглалт) болон системын алдаатай ажиллагаас болж бидний компьютерын ажиллагаа мууддаг. Энэ үед дуудлагаар форматлана гэсэн зар харж дуудлага өгнө. 10000-15000 мянгад комоо(компьютер) форматлуулдаг. Ком форматлана гэдэг бол тийм хэцүү ажил бишээ. Үйлдлийн системыг бичсэн сд ийг л уншуулууд хэдэн тохиргоо хийдэг болоо. Заавал мэргэжлийн энтэр чаддагдаггүй нь хамаагүй ээ. Ком форматлахыг бид яг л ворд эксэлийг ашигладаг шиг энгийн мэдэх ёстой зүйл юм. Тиймээс энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл орууллаа. Дагаж хийгээд сураарай. Амжилт хүсье.

Туршилтын машинуудын зураг